Sony-г хакердсан бүлэглэлийнхэн баривчлагджээ
2011/08/30

Өнгөрсөн
дөрөвдүгээр сараас эхлэн Sony компани хакеруудын ээлж дараалсан дайралт
өртсөөр байгаа билээ. Тэгвэл өөрсдийгөө “Anonymous” хэмээн нэрийдээд
байсан хакеруудын томоохон бүлэглэлийн гишүүдийг илрүүлэн баривчилсан
тухай Испанийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба
мэдээлжээ.
дэлгэрэнгүйФэйсбүүк /судалгаа 2011.06.13/
2011/06/13
Дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг хамгийн том сошиал нетворк болох фэйсбүүк.ком сайтын талаархи судалгааг энд оруулая.
Фэйсбүүк сайт нь нийт 213 улсын 698.268.340 хэрэглэгчтэй ба орон орны хэрэглэгчдын жагсаалтаар нь харвал.
дэлгэрэнгүйХиймэл оюун ухаан хүн төрөлхтний сүүлчийн бүтээл
2011/05/15
1965
оны хоёрдугаар сарын 15-нд дунд сургуулийн ахлах ангийн сурагч Рэйнолд
Курцвелл “Надад нууц байна” нэртэй шоу нэвтрүүлэгт оролцохдоо өөрийн
зохион бүтээсэн компьютерийг танилцуулсан түүхтэй.
Түүний компьютертэй холбосон бичгийн машин автоматаар ажиллаж байсан нь
хүмүүсийг алмайруулав. Бүтээлээс нь дутуугүй түүний цэл залуухан 17 нас
хүмүүсийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн юм. Хожим ирээдүй судлаач
мэргэжил эзэмшсэн тэрбээр уг явдлаас хойш 46 жилийн дараа дэлхий нийтийн
чихийг дэлдийлгэсэн шуугиан тариад байна.
Рэйнолд Курцвелл “2045 оноос хүн хагас робот болж мөнх амьдардаг болно”
гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнийхээр нанотехнологи биотехнологийн
салбарын хөгжил энэ боломжийг бүрдүүлэх бөгөөд хүний цусанд наночипс
буюу хиймэл оюун ухаан суулгаж, үүний үйлчлэлээр хүн эсийн төвшинд
хувирч хагас робот болон хувирах аж.
дэлгэрэнгүй3D байдлаар харж болдог ноутбүүк болон дэлгэц
2010/11/07

Одоогоор тусгай шил шаардлагагүйгээр шууд 3D байдлаар харж болдог
ноутбүүк, таблет худалдаанд бараг байхгүй байгаа. Intel энэ оны эхээр
энгийн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой ийм төрлийн дэлгэцүүдийг
танилцуулж байсан бол AU Optronics корпораци арай түрүүлсэн бололтой.
Тэдний гаргах гэж байгаа уг дэлгэцийн гол давуу тал нь бусад 3D дэлгэц
шиг заавал урдаас нь анхааралтай харах шаардлага байхгүй. Ямар ч өнцгөөс
уг дэлгэцийг 3D байдлаар харж болох юм байна. Үүний нууц нь
eye-tracking mechanism гэж нэрлэгдэх хүний нүдний цөцгийн хөдөлгөөнийг
мэдрэх механизмд бий. Ингэснээр хүн ямар ч өнцгөөс уг 3D дэлгэцийг дээд
зэргийн чанартайгаар харах боломжтой болох юм байна. Мөн тархинд цочрол
өгөхгүйгээр энгийн 2D байдал руу маш богино хугацаанд шилжиж болно. Уг
корпораци 15.6 инчийн дэлгэцтэй ноутбүүкүүд (1080p), 10.1 инчийн
дэлгэцтэй таблетууд (WXGA)-ад зориулан уг технологио гаргах гэнэ. 2011
оны 3-р улиралд ийм төрлийн 3D дэлгэцтэй ноутбүүк, таблетууд худалдаанд
гарах нь ээ.
дэлгэрэнгүй