|
Санал асуулга |
Мэдээ мэдээлэл“Интерьер дизайны” урлангуудтай болжээ
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн үйлдвэрлэлийн
дизайны салбарт “Интерьер макет загварчлал” төслийн, “Пластик модель”
керамикийн, БНСУ-ын “KOICA” байгууллагын тусламжаар байгуулагдсан
“Интерьер дизайны” урлангуудтай болжээ.Энэхүү урлангуудын нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн болон тус тэнхимийн багш оюутнууд оролцсон байна. Шинэ
урлангуудад интерьерийн төсөл I, II, III, интерьер - экстерьерийн
төсөл, орон зайн пластик структур, байгууламжийн системийн дизайн,
төслийн график макет загварчлал, керамик эдлэлийн дизайн зэрэг хичээл
орох аж. П.Дэлгэр Мэдээллийн эх сурвалж: www.news.mn Өмнөх сэтгэгдлүүд » |