5 5 5
Санал асуулга
Та ямар төрлийн вэбийн мэдээллийг илүү их мэдэхийг хүсэж байна вэ?
Флаш хөдөлгөөнт сайт
Танилцуулга статик сайт
Бүрэн динамик сайт
Портал сайт
Худалдааны сайт
 
 Үр дүнг харах (45)

Мэдээ мэдээлэл

ШИНЖЛЭХ УХААН: ХИЙМЭЛ ОЮУН УХААН
Зарим хүмүүс хиймэл оюун ухаан гэхлээр шинжлэх ухааны зөгнөлт зохиол эсвэлкинон дээр л гардаг зүйл гэж ойлгодог. Харин өнөөдөр Cog хэмээн нэрлэгдэх робот бүхий л байдлыг өөрчилж байна. Cog бол их бие бүхий хиймэл оюун ухаан юм. Тэрээр Хиймэл Оюун Ухааны ертөнцөд жинхэнэ шуугиан тарихаас гадна цоо шинэ талбарыг нээж өгсөн билээ.


Түүний зохиогч нь электроникийн инженер болон компьютерийн шинжлэх ухааны профессор Rodney Brook гэдэг хүн юм. “2001:A Space Odyssey” (2001 он: сансрын Одиссей) гэсэн нэр бүхий кинон дээр гардаг хиймэл оюун ухаанаас санаа авсан байна. Кинон дээр Hal хэмээгдэх хиймэл оюун ухаан сансрын асар том хөлгийг жолооддог байна. Кинон дээр гардаг хайрцаг шиг юманд хийсэн хүний тархины оронд роботын их биен дээр хүний оюун ухааныг суулгаж өгчээ. Cog-ийг яг “хүн шиг робот” гэхэд бас хэцүү юм. Гэлээ ч түүнд хүн шиг толгой, мөр хүзүү, цээж болон бэлхүүс бий. Тэрээр одоо Массачусетийн Технологийн Их Сургуулийн Хиймэл Оюун Ухааны лабораторийн шаланд бэхлэгдсэн ган тавцан дээр тавигдан бүтээгдэж байна. Өнөөдрийг хүртэл өөр машин “хүн шиг робот” руу ингэж их ойртож байгаагүй билээ. Ирээдүйд роботууд хүмүүс бидэнтэй огт төвөггүйгээр харилцах өдөр ирэх нь гарцаагүй болохыг Cog нотолж байна. Тэгээд ч Cog-ийг бүтээгчид яг ийм болгохын төлөө чармайн ажиллаж байна.

Кинон дээр гардаг HAL хиймэл оюунаас Cog нь юм юмаараа давуу юм. Жишээ нь Cog-д зарим анатомийн бүтцүүд бий. Гэтэл Hal бол ердөө л шилэнд хийсэн тархи байдаг. Cog-ийг төгөлдөржүүлж сайжруулахын тулд дор хаяж хиймэл оюун ухаан бүхий тархийг их биеэр тоноглосон байна. Их бие нь мэдрэгчүүдтэй тул Cog орчин тойрныг яг л нялх хүүхдийн хэмжээнд мэдэрч чаддаг.

Хүн шиг робот бүтээх талаар Brook их зүйл хийсэн юм. Түүний одоогийн хийж байгаа төсөл нь Хиймэл Оюун Ухааны ертөнцөд жинхэнэ шуугиан тариад байна. Өмнө нь тэрээр яг л хорхой шавьж шиг гүйлддэг жижигхэн роботууд хийж байсан бөгөөд тэр үөд олж авсан туршлага болон эд ангиуд Cog-д маш их нэмэр болсон нь гарцаагүй. Өмнөх болон одоогийн Cog нь хамгийн гол нь жирийн хөдөлдөг роботоос хиймэл оюун бүхий робот руу шилжих хандлагаас тэс өөр байсан юм.

Эдгээр бусад роботууд бол машины хөгжийн явцад зайлшгүй тохиолдох, уг ертөнцийг бий болгож, цаашид хөгжүүлэгч хүчин зүйлс билээ.
Cog–ын ажиллагаа, лабораторид бол саадгүй сайн байгаа ч бодит амьдрал дээр, урьд нь тохиолдож байгаагүй саадтай тулгарвал яах вэ гэдэг асуудал Brook–ын өмнө тулгараад байгаа юм. Иймээс уг асуудлыг гүйцэт шийдэхийн тулд Brook, паралөл ажиллагаатай жижигхэн роботоо програмчилж өгсөн байна. Гэхдээ түүнд өмнө нь ашиглаж байсан бүх зүйлсийг суулгаагүй ба ердөө урагшаа хойшоо, дээшээ доошоо хөдөлдөг энгийн хөлийг л суулгаж өгсөн байна. Энэхүү хөлний мэдрэхүй нь замд дайралдсан саадыг өөрийн рефлексээрээ зайлуулдаг ажээ. Ингээд Cog маань лаборатори дотроо чөлөөтэй сэлгүүцэх болсон ба оюутнууд түүнд зориулан, өдөр бүр шинэ шинэ саадыг бодож олж байгаа гэнэ. Уг саадыг нь шавжин роботууд чөлөөтэй давдаг байхад Cog бол тэднээс арай муу байгаа аж.

Brook–ын төлөвлөгөөгөөр бол Cog–ыг маш их зүйлд сургах бөгөөд яг одоо тэрээр яаж харах вэ, харахын тулд толгойгоо хэрхэн хөдөлгөх вэ, бодит амьдрал дээр ямар ямар хөдөлгөөн байдаг вэ зэрэгт суралцаж байгаа юм. Ингэхдээ, Cog–ыг бүтээх Brook–ын багийнхан энэ бүгдийг Cog –оор, өөрөөр нь суралцуулахыг чармайж байгаа ажээ. Мөн түүнд сонсож сургах төлөвлөгөөтэй байгаа юм. Тэдний хувьд, роботод суулгах микрофон болон дуу чимээг боловсруулах процөссортой poly styrene толгой аль хэдийн бэлэн болчихсон аж. Cog–д сонсож сургах хамгийн эхний алхам бол харах ба сонсох мэдрэмжийн координатыг боловсруулах явдал юм. Хэрвээ энэ ажил дуусаад Cog сонсдог болчихвол тэрээр, ямар нэг дуу чимээ гарсан зүгт харж, хэрэв хөдөлгөөн илэрвэл сонсогдож байгаа дуу чимээтэй харьцуулдаг болох юм. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь Cog–ыг хаашаа харахаа тодорхойлоход нь туслах бөгөөд мөн тэрээр дуу чимээг ялгаж салгадаг болно гэсэн үг.

Yүний дараагийн төлөвлөгөө бол Cog–д хүрэлцэхүйц мэдрэмж суулгах явдал юм. Яг одоогоор тэрээр гаргүй байгаа ажээ. Гэхдээ тэрбээр урагшаа тонгойж, хажуу тийшээ хазайж чадна. Cog–ыг бүтээх багийн гишүүн, төгсөх курсийн оюутан Ульямсон, докторын зэрэг хамгаалах судалгааны ажлын нэг хэсгээрээ Cog–ын анхны гарыг хийжээ. Уг гарын complience нь одоогоор ажиллаж байгаа бусад роботынхтой огт адилгүй. Complience гэдэг бол ямар нэг саадыг тодорхойлох чадвар юм. Жишээ нь та юу ч харагдахгүй хав харанхуй орчинд байя гэж бодъё. Тэгвэл гарт чинь тоосгон хана тааралдвал шууд зогсоно шүү дээ. Энэ бол complience. “Complience–гүй бол роботын төмөр гар, бидний гэдсийг цоо цохих болно” хэмээн Brook хэлжээ.
Cog–ыг Motorolo 68332 төрлийн 16 чипийг нэгтгэн хийсэн байна. Гэхдээ төлөвлөгөөний дагуу бол уг чип 256 ширхэг орох ёстой ажээ. Түүний оюун ухаанийг яг хүнийг дуурайлган хийгээгүй боловч тэрээр нэлээд хэдэн үйлдлийг гүйцэтгэж чаддаг, тооцоолох чадварын хувьд маш сайн мөртөө оюун ухааны түвшнээрээ хоёр настай хүүхдийн хэмжээнд байгаа ажээ. Cog бол хүн төрхт робот болон Хиймэл оюун ухааны анхан шат хэдий ч компьютөр болон түүний хэрэглэгчдэд шинэ үөийг авчирч байна. Өөрөөр хэлбэл бид гэрийн үйчлэгч роботтойгоо энгүүн сайхан яриа өрнүүлэх цаг тун ойрхон болжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »