|
Санал асуулга |
Цахим хуудсуудЭрхэм Хүн төвийн вэб сайт 5 сар 19 өдрийн өмнө
“Эрхэм хүн” ТББ нь 2003 онд байгуулагдан сургалт, сурталчилгаа, семинар,
лекц явуулдаг, нийгэмдээ үйлчилдэг Төрийн Бус Байгууллага байсан ба
2006 оноос үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн Иргэдээ Хөгжүүлэх, Туслах
гишүүнчлэлтэй байгууллага болон ажиллаж байна.“ЭАБН” барилга ХХК нь 2006 онд барилга, засвар үйлчилгээ, гадаад худалдаа, сургалт явуулах үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан. Байгуулагдсанаас хойшхи хугацаандаа нийт 100-аад сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын засвар үйлчилгээний ажил, барилгын мэргэжилтэй ажилчдыг давтан мэргэшүүлэх сургалтанд хамруулж, барилгын гагнуурчин, өрөг угсрагч, засал чимэглэлчин, мужаан, цахилгаан монтажчин, сантехникийн засварчин, бетон арматурчин зэрэг мэргэжлээр сургаж дадлагажууллаа. Чандмань Клубын вэб сайт 5 сар 19 өдрийн өмнө
“Чандмань” клуб нь 2009 оны 4-р сарын 24-ний өдөр “Ардчилал, шинэчлэл,
хөгжил сан” ТББ-ын дэргэд гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв, соёлч
боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Тус клуб нь
улс төр, нийгэм эдийн засаг, залуучууд боловсрол, соёл урлаг, биеийн
тамир спорт чиглэлээр гишүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Манай клубын эрхэм зорилго нь гишүүдийнхээ манлайлах болон удирдах
чадварыг хөгжүүлэх, хоорондын нөхөрсөг харилцааг бий болгох, нийгмийн
өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлснээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь
нэмрээ оруулах явдал юм.
Бидний дэвшүүлсэн зорилгын дагуу 2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөөгөө боловсрууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах
боломжууд бий болно. Үүнд:
Клубын гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл
ажиллагааг дэмжин хөгжүүлэх, харилцан мэдээлэл, санал бодол туршлагаа
солилцох боломж бололцоог бүрдүүлэх
Ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлыг эрхэмлэн дээдэлж, үндэс угсаа,
шашин шүтлэг, үзэл бодлыг үл ялгаварлан эвлэлдэн нэгдсэнээр, үндэсний
бахархалтай, өөртөө итгэлтэй байж нийгэмд гарч буй сөрөг үр дагаваруудыг
арилгахад залуу хүн бүрийн хүч чадал, авьяас чадварыг дайчлан улмаар эх
орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.
Леди төвийн танилцуулга сайт 5 сар 19 өдрийн өмнө
2002 онд байгуулагдсан сургалт судалгааны “LADY” төв нь үйлчилгээний
интерактив маркетингийн чиглэлээр 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж
байгаа мэргэжлийн сургалтын байгууллага юм. Тус төв нь Монголын
Маркетингийн Холбооны гишүүн, МҮХАҮТ-ийн жинхэнэ гишүүн бөгөөд Австралид
төвтэй “Нээлттэй ертөнц” PR Холбооны ” С” зэрэглэлийн сертификаттай.
БСШУЯ, НХХЯ-ны тусгай зөвшөөрөлтөй. “LADY” төв нь
маркетингийн зөвөлгөө, сургалт, судалгааны ИМАКО багаас гадна хувь хүний
маркетингийн чиглэлээр “Залуу Хатагтай Ноёдын Сургууль”, “Залуу
Илтгэгч” сургуулийг ажиллуулдаг. “Залуу Модель” агентлаг,
“Lady-fitness”, “Dream dance” бүжгийн клуб, “Business LADY” өнгөт
сэтгүүл , Торго даашинзны “Үлэмж” салон зэрэг нэгжүүдтэй.
Баянхонгор аймгийн “Өлзийт” Хөдөө Аж Ахуйн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв 5 сар 19 өдрийн өмнө
Монгол орны хөдөө орон нутгийн
сургалт-үйлдвэрлэлийн нэгэн байгууллага болох Баянхонгор аймгийн
“Өлзийт” Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олны өмнөөс Монгол
орны өнцөг булан бүрд оршин байгаа бүх байгууллага, хувь хүмүүс,
нутгийн ах дүүс та бүхэнд хамгийн сайн сайхныг ерөөж мэндчилгээ
дэвшүүлье.Манай сургуулийг Өлзийт сумын уугуул иргэн професор С.Бямбадорж , Заг сумын уугуул иргэн Эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор Ю. Адъяа, . Өлзийт сумын засаг дарга С. Цэнд нэр санаачлан ХАА-г эрчимтэй хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж хүн амыг эрүүл хүнсээр хангахад зохих хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Бид 2006-2007, 2007-2008 оны хичээлийн жилд хүнсний ногоо, жимсгэнэ, таримал ургамал, хүлэмжийн аж ахуй эрхлэх дадлагын бааз бүрдүүлэх зорилгоор АНУ-ын иргэн Дастан Бэкертэй гэрээ байгуулж, олон улсын төсөлд хамруулж, сургуулийн хашаандаа дуслын усалгаатай ногоо тариалах туршилт судалгааны ажлуудыг хийж, мэргэжлийн 4 багшийн удирдлаган доор суралцагчдаар дадлага хийлгэж байна. 1 |