|
Санал асуулга |
Цахим хуудсуудЛеди төвийн танилцуулга сайт 2002 онд байгуулагдсан сургалт судалгааны “LADY” төв нь үйлчилгээний
интерактив маркетингийн чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж
байгаа мэргэжлийн сургалтын байгууллага юм. Тус төв нь Монголын
Маркетингийн Холбооны гишүүн, МҮХАҮТ-ийн жинхэнэ гишүүн бөгөөд Австралид
төвтэй “Нээлттэй ертөнц” PR Холбооны ” С” зэрэглэлийн сертификаттай.
БСШУЯ, НХХЯ-ны тусгай зөвшөөрөлтөй. “LADY” төв нь маркетингийн зөвөлгөө, сургалт, судалгааны ИМАКО багаас гадна хувь хүний маркетингийн чиглэлээр “Залуу Хатагтай Ноёдын Сургууль”, “Залуу Илтгэгч” сургуулийг ажиллуулдаг. “Залуу Модель” агентлаг, “Lady-fitness”, “Dream dance” бүжгийн клуб, “Business LADY” өнгөт сэтгүүл , Торго даашинзны “Үлэмж” салон зэрэг нэгжүүдтэй. ЗГХ Агентлаг Удирдлагын Академи, Монголын Маркетингийн Холбоо, ГХЯ зэрэг нэр хүндтэй газраас зохион байгуулдаг хурал, семинар, хэлэлцүүлэг, сургалтанд үг хэлэх, илтгэл тавих зэргээр байнга оролцдог. “Удирдлагын сэтгэл зүй”, “Имиж бүрдэлт”, “Бизнесийн болон брэнд маркетинг”, “Борлуулалтын ажилтын ур чадвар-худалдах урлаг”, “Сэтгэлгээ-бүтээмж”, “Үйлчилгээний маркетинг, үйлчилгээний соёл”, “Төрийн үйлчилгээний маркетинг”, “Төрийн албан хаагчын ёс зүй-имиж бүрдэлт, сэтгэлгээ хандлага” зэрэг сэдвээр нийслэл орон нутагт илтгэл, сургалтыг зохион байгуулж, төсөл, судалгааг тогтмол явуулж, бизнес эрхлэгчдэд дээрх чиглэлээр сургалт зөвлөх үйлчилгээг гардан гүйцэтгэдэг. ![]() Сар тутам 3000 хувь хэвлэгдэж, нийт 24, тусгай 4 дугаар
гарч, үнэгүй тараагддаг “Business LADY” өнгөт сэтгүүлээрээ хувь хүний
болон байгууллагын имиж, харилцааны маркетинг, үйлчилгээний соёл,
этикетийн цуврал хичээл зааж, бизнесийн ёс зүйн эрүүл өөдрөг үзэл
санааг сурталчилдаг. Даяаршлын үеийн ажил хэрэгч хүмүүсийн заавал мэдвэл зохих, олон соёлын үнэт зүйлсийг удирдахуйд харгалзах тухай “Ажил хэрэгч ёс” номыг тус төв эрхлэн 3 удаа хэвлүүлж, “Ажил хэрэгч имиж бүрдэлт”, “Монголын хэрэглэгчдийн сэтгэл зүй”, “Үйлчилгээний ажилтны гарын авлага” зэрэг сурах бичиг худалдаанд гарахад бэлэн болоод байна. Өмнөх сэтгэгдлүүд » |